Бидний тухай
Ватех брендийн тухай
Шүдний дүрс оношилгооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч БНСУ-ын Ватех компани нь 2007 оноос дэлхийн хэмжээний томоохон бренд болон хөгжсөн юм. Ватех компани дэлхийн 70 гаруй оронд өөрийн оффистой радиологийн салбарын дэлхийн томоохон үйлдвэрлэгч компаниудын нэг юм.
Ватех компани нь дэлхийн хамгийн анхны 3-in-1 буюу шүдний CBCT, ПАНАРОМА болон Сефалографийн аппаратуудыг нэг дор цогцлоосон компани бөгөөд 2018 оны байдлаар дэлхийн хамгийн их шүдний рентген аппарат борлуулсан компани юм.
Дистрибьютор компанийн тухай
“Сүкэ Холдинг” ХХК 2013 онд эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, түрээслэх, засвар үйлчилгээ хийх зорилгоор байгуулагдаж байсан бол өнөөдөр дэлхийн 20 гаруй орны шилдэг 50 брендийн 300 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж, хэрэгслийг Монголын 150 гаруй эмнэлэгт нийлүүлж, найдвартай ажиллагааг нь ханган ажиллаж байгаа салбарынхаа томоохон компаниудын нэг болж өргөжлөө.
Бид 2018 оноос БНСУ-ын “Ватех” брендийн шүдний рентген аппарат болон дижитал сенсоруудыг Монголынхоо эмнэлгүүдэд хямд үнэ, өргөн сонголт, найдвартай засвар үйлчилгээний хамт санал болгож ажиллаж байна.
Мөн бид шүд эмч нарын мэдлэг боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор шүдний дүрслэл оношилгооны чиглэлээр сар бүр сургалт тогтмол сургалт зохион байгуулж ажиллаж байна.
Давуу тал
- Ажлын туршлага бүхий шинэ залуу боловсон хүчин
- Түргэн шуурхай үйлчилгээ, найрсаг харилцаа
- Шинийг эрэлхийлж мэдлэг чадвараа үргэлж тэлж байдаг
- Дуудлагын болон гэрээт засвар үйлчилгээтэй
- Хамтын ажиллагааны давуу эрхтэй /Хамтын ажиллагааны хугацаанаас хамаарна/
- Олон улсын харилцаа