“ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН РАДИОЛОГИ ОНОШИЛГОО, ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт танхимын сургалт болно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж байгаа ээлжит сургалтын тов гарсан байна.

Энэ удаагийн сургалтаа тэд АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуультай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зөвхөн эмч нарт зориулан оношилгооны арга, аргачлал хослуулан явуулах юм байна. 

Сургалт 2022.02.26 өдөр АШУҮИС, НАСС, 305 тоот өрөө болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар авч бүртгүүлээрэй.

Уг сургалтад суусан эмч нарт цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн мэдлэгийн сертификат гардуулах бөгөөд энэ сертификатыг та рентген аппаратын ашиглалтын зөвшөөрөл авах, сунгуулахад хэрэглэж болно. 

Та 99294077, 88100579 утасаар холбогдож төлбөр асуух болон бүртгэлээ хийлгээрэй.