Рентген зураг авахуулахдаа цацрагаас хамгаалах хувцас, хэрэгсэл шаардаж байхыг зөвлөлөө

Монгол Улсын Цөмийн энергийн хуулийн 36.1.15 дагуу рентген аппарат ашиглаж байгаа эмнэлгүүд жил бүрийн 12 сарын 20ны дотор тайлангаа бичгээр заавал хүргүүлэх үүрэгтэй байдаг.

-Хуулийн заалт:

Тайланг энэ жил "Ашигт малтмал, газрын тосны газрын Цөмийн болон Цацрагийн хяналтын хэлтэст" гэж хаяглаад бичиг хэрэгт нь хүргүүлэх юм байна.

Жич: Албаны холбогдох хүнээс холбогдож асуухад уг тайланд дараах зүйлсийг заавал тусгасан байх ёстой гэж байна.

- Танай эмнэлэг хэдэн рентген аппараттай вэ? Сериал дугаар, Үйлдвэрлэсэн улс, он

- Тухайн жил хяналтанд орсон уу?

- Байцаагчаар батлуулсан төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг бичнэ. Үүнд нийт хэдэн хүний зураг авсан, дотоод хяналтын тайлан, төлөвлөгөөний дагуу хөтөлсөн бүртгэлээ хавсаргах юм байна. Та 3хан хуудас төлөвлөгөөгөө эргэж нэг хараарай.

Доорх линк яг хүлээж авах газрын линк бөгөөд танд асууж тодруулах шаардлагатай зүйлс гарвал АМГТГын 77771900 утасруу утасдаж цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэстэй холбогдох боломжтой юм байна.

https://mrpam.gov.mn/page/728

Энэхүү мэдээллийг шэйрлэж бусад эмнэлгүүддээ яаралтай хүргээрэй.