Сүүлийн хэдэн өдөр Vatech-ийн Advanced Engineer сургалт Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтыг Vatech-ийн Төв Азийг хариуцсан Ерөнхий инженер Jacob Park өөрийн биеэр удирдан явуулж, манай инженерүүд сургалтаа амжилттай төгсөж, олон улсын түвшний итгэмжлэгдсэн Advanced Engineer боллоо.

Энэ нь цаашид зөвхөн Монголдоо биш, Төв Азийн орнуудад ч инженерийн үйлчилгээ үзүүлэх эрх, ур чадвартай болсон гэсэн үг. Гэхдээ бидний хамгийн их баярлаж байгаа зүйл бол сертификат биш. Хэрэглэгчид маань Vatech төхөөрөмж худалдан авахдаа зөвхөн сайн аппарат авдаггүй. Ард нь асуудал гарвал шуурхай очиж, зөв оношилж, найдвартай засварлаж, үргэлж дэргэд нь байдаг инженерийн багийг хамт авдаг. Бид "зарчихлаа, дууслаа" гэж хэзээ ч боддоггүй. Харин ч тоног төхөөрөмжийг олон жилийн турш найдвартай ажиллуулах, эмч нарын ажлыг нэг ч өдөр саатуулахгүй байх нь бидний хамгийн чухал ажил. Тиймээс бид инженерүүдийнхээ мэдлэг, ур чадварт байнга хөрөнгө оруулж, олон улсын сургалтад тогтмол хамруулсаар байх болно. 

Итгэл бол зөвхөн сайн бүтээгдэхүүнээс биш, сайн үйлчилгээ, хүчирхэг инженерийн багаас бий болдог. Биднийг үргэлж дэмждэг бүх харилцагч, эмч нартаа баярлалаа!
70117475