- Рентген кабинетийн талбайн хэмжээ нь холбогдох дүрэмд заасны дагуу байх ба өрөөний хана, хаалга, шал, тааз нь туяаны нөлөөллөөс хамгаалагдсан байна. /Шүдний зураг авах өрөө 6м2, удирдлагын өрөө 10м2 байвал зохино./
- Рентген кабинетийн шинжилгээний өрөө ба удирдах самбарын өрөө нь тусдаа байх ба туяаны хамгаалалт бүхий цонх хаалгаар тусгаарлагдсан байна. / өвчтөнг харж ажиглах тугалган шил бүхий цонхтой байх/
- Рентген кабинет нь агааржуулалтын системтэй байх ба агаарын солилцоог тогтмол хийж байна.
- Рентген кабинетад ажилчид, үйлчлүүлэгч өвчтөн, хүүхэд түүнийг асран хамгаалагчдад зориулсан хувийн хамгаалалтын хормогч, бээлий, нүдний шил, бамбайн хаалт болон зөөврийн хаалт байх ба тэдгээрийн тугалган эквивалентийг үзүүлсэн тамга тэмдэгтэй байна.
- Рентген процедурын өрөөний үүдэнд рентген аппарат ажиллах үед асдаг он “Анхаар! Рентген цацраг, зөвшөөрөлгүй орж болохгүй” гэсэн гэрлэн дохио болон “Цацрагийн аюулгүйн тэмдэг” / шар дэвсгэр дээр хараар зурна/ байна.
· Рентген шинжилгээг хийх өрөөний хамгаалалт нь гэрэлд харах, зураг авах үед кабинетийн зэрэгцээ өрөөнүүд ба гудамж, хаалга, цонхны цаана цацрагийн тунгийн төвшин эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хязгаараас хэтрэхгүйгээр байхаар тооцоологдон хийгдсэн байна.
- Рентген аппарат байрлах өрөөний хаалгануудыг 1мм–ээс багагүй эквивиленттай тугалган хамгаалалт бүхий материалаар хамгаалсан байна.
- Рентгений эмч лаборант нар шинжилгээ хийхээс бусад цагт ажлаа гүйцэтгэх тусгай өрөөтэй байна.
- Рентген кабинетийн өрөө хуурай байх ба халаалтын системээр хангагдсан байна. Процедурын нэг өрөөнд нэг л рентген аппарат байрлуулна. Харин үйл ажиллагааны хувьд хоорондоо холбоо бүхий аппаратууд мөн шүдний зөөврийн рентген аппаратыг байрлуулж болно.
- Рентген кабинетад цахилгаан байгууламжийн угсралтын дүрэм болон галын аюулгүйн дүрмийг чанд мөрдөж ажиллана.