Үнийн санал авах
1 Скан, 2 Зураг
Pax-i3D Smart аппаратаар CT зураг авахад CT зургаас гадна дэлгэмэл шүдний зураг автоматаар авагддаг. Энэ нь уг хоёр зургийг хоёуланг нь авахуулах шаардлагатай өвчтөн хоёр удаа рентген зураг авахуулах шаардлагагүй болж байгаа юм. Мөн CT болон Дэлгэмэл зургийг нэг програмаар харах боломжтойгоороо онцлог юм.
ЦАЦРАГИЙН БАГА ТУН БА ЗУРГИЙН ӨНДӨР ЧАНАР
Зургийн чанарыг сайжруулахын тулд цацрагийн тунг нэмэгдүүлэх нь хялбар арга бөгөөд хэрэв цацрагийн тунг багасгавал зургийн чанар мууддаг.
ЭКО CBCT технологийн анхдагч Ватех компанийн Pax-i3D Smart аппарат зургийн чанарыг бууруулахгүйгээр цацрагийн түвшинг багасгаж чадсан дэлхийн анхны аппарат юм.
ART-V
/ГАДНЫ БИЕТИЙН НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИ/
Бид СВСТ -ээр оношилгоо хийхдээ металлын сарнилгүй, өндөр чанартай 3D зураг харахыг хүсдэг. ART-V нь таны хүслийг биелүүлсэн хүчирхэг технологи юм.
Бодит 3D Программ хангамж, Ez3D-i
Ez3D-I Програмын 3D PAN Цэс нь бүх үйлдлийг ухаалгаар хурдан хийх сонголтуудаар баялаг. Volume Pano горимын тусламжтайгаар Ez3D-I нь хэлэн талын эмгэгийг илүү нарийн оношлох боломж бий болгодог. Мөн эндодонтын эмчилгээний үед гэмтлийг олох нь сурвалжийн орой хэсэгтэй ойр байгаа эсэхээс үл хамааран үр дүнтэй байдаг.
Өндөр чанартай 3D оношилгоо
Анатомын FOV 12x9
Pax-i3D Smart аппаратын шинэчлэгдсэн FOV нь нуман хэлбэрийн эзлэхүүнтэй бөгөөд ижил төвшний бусад төхөөрөмжүүдтэй харьцуулбал шүдлэлтийн байдлыг илүү өргөн хүрээнд харуулдаг. Ердийн 10х8.5 FOV нь 8-р шүдийг харуулахаас гадна шүд нь буруу ургалттай тохиолдолд зурагт харагдахгүй байх магадлал өндөр байдаг.
Харин шинэчлэгдсэн Pax-i3D Smart аппаратын “Arch-shaped volume” технологи нь үүнийг шийдэж харагдахгүй байгаа шүдийг харуулж чадахаар болсон.
ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СКАНЕРДАХ ЦЕФАЛОМЕТР
СЕФАЛОМЕТРИЙН МЭДРЭГЧИЙН НЭГДСЭН СИСТЕМ
Энэхүү шийдэл нь сефалометрийн зураг авахад зориулагдсан мэдрэгчээс өндөр чанартай зураг авах боломжийг олгодог. Сефалометр рүү буудах үед мэдрэгчийг санамсаргүйгээр гэмтээх эрсдэлгүй.
ГАЖИГ ЗАСЛЫН ОНОШИЛГОО
Оношилгооны цар хүрээ, үнэ цэнийг мэдрүүлнэ.
Pax-i3D Smart аппарат нь гавлын яс, эрүүний үенд оношилгоо хийхэд тусгайлан зориулагдсан сенсортой тул зургийг өндөр нарийвчлалтай гаргадаг. Ингэхдээ хажуугийн болон хажуугийн бүтэн зураг гэсэн хоёр төрлөөр зураг авах боломжтойгоос гадна оношилгооны төрлөөс шалтгаалж аль нэгийг нь сонгох боломжтой.
Хажуугийн бүтэн зураг
Хажуугийн зураг
Хажуугийн бүтэн зураг нь хажуугийн зургаас 30% өргөн бөгөөд өвчтөний дагзны хэсгийг харуулдаг тул бүрэн төгс оношилгоо хийх боломжийг олгодог.
Функц |
CT (Автомат дэлгэмэл) + Pano + Ceph |
|
Тусгалын цэг |
0.5мм |
|
CT- FOV Хэмжээ (см) |
10X8.5 (Анатомийн 12X9 см): 5X5 / 10X7 / 10X8.5 |
|
Воксел хэмжээ |
8X8: 8X8 |
|
Зураг авах хугацаа |
CT |
18.2 сек |
PANO |
13.6 сек / 7 сек [Option with Mageic PAN] |
|
CEPH |
Scan : 12.9 сек One shot: 0.7 сек |
|
Саарал өнгөний хэмжээс |
14bit |
|
Хоолойн гүйдэл / хүчдэл |
50-99 кВ / 4 - 16 мА |
|
CBCT |
PANO |
CEPH |
PAX-I 3D SMART |
● |
● |
- |
PAX-I 3D SMART SC |
● |
● |
● |