card
3D Оношилгоо

Green 16

ДАРААГИЙН НОГООН ИННОВАЦИ


Үнийн санал авах

 

ДӨРВИЙГ НЭГ ДОРООС [PANO | CEPH | CBCT | MODEL]

Green 16 бол Дэлгэмэл, Гавлын яс, Компьютед томограф, Модель скан гэсэн 4 төрлийн үйлдлийг өөртөө багтаасан хүчирхэг аппарат юм. Ватех компани өөрсдийн хөгжүүлсэн эко технологи дээрээ суурилсан бага дозоор өндөр чанартай зураг авах Green 16 аппаратаа бүтээжээ. Оношилгооны чанарыг сайжруулснаар эмчилгээг зөв төлөвлөх, өвчтөний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг бий болгодог

ЗУРАГ АВАХ ӨРГӨН СОНГОЛТ

Green 16 аппаратаар та хүссэн хэсгээ сонгон CT зураг авах боломжтой бөгөөд бага хэмжээгээр зураг авбал зураг авах хугацаа богиносож өвчтөний рентген туяанд өртөх өртөлтийг багасгадаг. Оношилгооны хэрэгцээндээ үндэслэн 18x10, 16x9, 13x10, 12x9, 8x9 болон 5x5 хэмжээнүүдийн дундаас тохирох FOV хэмжээг сонгох боломжтой. Энэ нь нуман хэлбэрийн бүс, синус, зүүн / баруун эрүү – чамархайн үеийг бүрэн хамардаг.

FOV

ROI

ROI Тайлбар

16x9

Sinus & TMJ
Sinus ба  TMJ оношилгоонд хамгийн тохиромжтой хэмжээ

12x9

Full Arch
Full arch оношилгоонд хамгийн тохиромжтой хэмжээ

8x9

Arch
FOV-ийн үндсэн хэмжээ ба зүүн эсвэл баруун, төвийн Arch-г сонгох боломжтой.

5x5

Endo эсвэл нэг имплант
3-4 шүдийг хамрах хамгийн тохиромжтой хэмжээ

ЗУРАГ АВАЛТЫН БОГИНО ХУГАЦАА

Green 16/18 аппаратын эко технологийн бас нэг давуу тал бол маш богино хугацаанд зураг авдаг учир хөдөлгөөний сарнилыг эрс бууруулсан. Энэ бол өндөр чанартай зураг авах гол шалгуур юм. Ватех компани өвчтөний эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын тулд аппаратаа тасралтгүй хөгжүүлсээр байна.

ART-V /ГАДНЫ БИЕТИЙН НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИ/

Бид СВСТ -ээр оношилгоо хийхдээ металлын сарнилгүй, өндөр чанартай 3D зураг харахыг хүсдэг. ART-V нь таны хүслийг биелүүлсэн хүчирхэг технологи юм.

ART-V бол Ватех MAR функцийн шинэ нэр юм.
(Ватехийн дүрс сарнилтыг бууруулах дэвшилтэт технологи)

МОДЕЛЬ СКАНДАХ

Моделио сканердсанаар танд гипсон хэвээ агуулахдаа хадгалаад байх шаардлага гарахгүй.
Учир нь бүх модель таны серверт хадгалагдан үлдэнэ. Мөн та хэв болон CT зургаа лабораторидоо явуулж surgical guide хийлгэж авах боломжтой.

CAD/CAM -д нэгтгэх тусгай загварын хэв

  • Surgical guide боловсруулахад бүрэн нийцэхээр нарийвчлагдсан

Тусгай загварын хэв

  • Хэсэгчилсэн загвараас бүрэн загварын скан хийх хүчирхэг платформ

Гипсон хэвийг 3D сканердах /FOV 10x8.5(см)/

Insight Pan – Дүрс оношилгооны дэвшилтэт шийдэл

Green 16 аппарат нь Insight Pan хэмээх олон зүслэг бүхий дэлгэмэл зургийг авах чадвартай технологийн тусламжтай тусгалын нэг цэгээр гүний эдийг сайн харах боломжтой зургийг гаргадаг.

Өвчтөн бүрийн шүдний байрлал харилцан адилгүй байдаг тул энгийн дэлгэмэл зургаар зарим чухал хэсгийг харах боломжгүй байдаг.

Insight Pan нь  олон зүслэг бүхий дүрс агуулсан илүү нарийвчлалтай дэлгэмэл зургийг гаргаж авах сүүлийн үеийн технологи юм.

3D ЗУРГИЙН ШИНЭ СТАНДАРТ

Green 16 нь FOV хэмжээ ихэссэн тул 5X5-ээс 16X9 хүртэлх хэмжээтэй олон төрлийн FOV хэмжээтэй зургийг боловсруулдаг. Green 16 нь оношилгооны илүү өндөр чанарыг  мэргэжлийн хүмүүст зориулан бүтээсэн хүчирхэг аппарат юм.

FOV 5X5

5X5 зураг нь 2D рентген систем ашиглан шалгахад хэцүү С хэлбэрийн хэмжээ, эх суваг, хэвийн бус сувгийн хэлбэр, хэмжээг яг таг шалгаж, эндодонтын оношилгооны нарийвчлалыг нэмэгдүүлэх бөгөөд өвчтөнүүдийн хамгийн бага рентген туяагаар оношлох боломжтой байдаг.

FOV 8X9

8X9 зургууд нь нэг сканераар эрүү, доод эрүүний хэсгүүдийг багтаасан оношилгоо, эмчилгээний цогц төлөвлөлтийг хийх боломжийг олгодог. Энэ нь имплантын нарийн төвөгтэй мэс засал хийхээс гадна зүүн эсвэл баруун TMJ оношилгоонд тустай.

FOV 12X9

12X9 зураг нь амны хөндийн оношилгооны хамгийн оновчтой мэдээллийг 3-р араа шүдний бүс, эрүү, доод эрүүний бүтцийг бүрэн хамарч чаддаг. Энэ нь амны хөндийн мэс заслын ихэнх тохиолдолд болон олон суулгацын мэс засалд тохиромжтой.

FOV 16X9

16х9 хэмжээтэй зураг нь ам, эрүү нүүрний мэс засал зэрэг иж бүрэн оношилгоо хийх боломжийг танд олгоно. Төгс FOV хэмжээ нь ортопатик, суулгац, шүдний гажиг заслын нарийн төвөгтэй мэс засалд тустай.

ДЭЛГЭМЭЛ ЗУРГИЙН ШИНЭ СТАНДАРТ

  • Тод, дүрсний ялгарал сайтай дэлгэмэл зураг нь таны оношилгоог дээшлүүлнэ.
  • Ялангуяа үүдэн шүдний болон шүдний сувгийн талаарх нарийвчилсан мэдээллийг маш тодорхой авах боломжтой.
  • Эдгээр давуу талууд нь дүрслэл оношилгооны салбарт шинэ стандарт болон тогтож байна.

Magic PAN

MAGIC PAN нь өвчтөний буруу байрлалаас үүссэн, гажуудал болон бүдэг дүрсийг арилгах замаар (Нэмэлт) илүү гайхалтай панорама дүрсийг бүтээдэг.

Normal PAN

Төвлөрсөн зураг нь шүдний нумыг бүхэлд нь  өөрчлөх аргаар, зургийн чанарыг нэмэгдүүлдэг. Энэ нь ялангуяа үүдэн шүд болон соёо шүдний бүс, TMJ хэсэг ба сурвалжийн сувгийг илүү тод харагдуулна.

ГАЖИГ ЗАСЛЫН ОНОШИЛГОО
Оношилгооны цар хүрээ, үнэ цэнийг мэдрүүлнэ

Green 16 аппарат нь гавлын яс, эрүүний үенд оношилгоо хийхэд тусгайлан зориулагдсан сенсортой тул зургийг өндөр нарийвчлалтай гаргадаг. Ингэхдээ  хажуугийн болон хажуугийн бүтэн зураг гэсэн хоёр төрлөөр зураг авах боломжтойгоос гадна оношилгооны  төрлөөс шалтгаалж аль нэгийг нь сонгох боломжтой.

Хажуугийн бүтэн зураг

Хажуугийн зураг

Хажуугийн бүтэн зураг нь хажуугийн зургаас 30% өргөн бөгөөд өвчтөний дагзны хэсгийг харуулдаг тул бүрэн төгс оношилгоо хийх боломжийг олгодог.

 

Функц

CT(Auto+Pano) + Pano + Ceph + Model Scan

Тусгалын цэг

0.5 мм (IEC60336)

CT FOV хэмжээ

16x9 см : Multi [5x5 / 8x9 / 12x9 / 16x9 cм] 18x10 см : Multi [5x5 / 8x9 / 13x10 / 18x10 cм]

Воксел хэмжээ

5x5

0.08 мм / 0.12 мм

8x9

0.12 мм / 0.2 мм

12x9

0.2 мм / 0.3 мм

13x10

0.2 мм / 0.3 мм

16x9

0.2 мм / 0.3 мм

18x10

0.2 мм / 0.3 мм

Зураг авах хугацаа

Pano

14.1 сек/ 7.0 сек

Ceph

3.9 сек / 1.9 сек

CBCT

9.0 сек (12x9 - 18x10) / 4.9 сек (5x5 - 8x9)

Саарал өнгөний хэмжээс

14 бит

Хоолойн хүчдэл

60 - 99 кВп / 4 - 16 мА

Жин

Цефалогүй

134 кг - Суурьгүйгээр

187 кг – Суурийн хамт

Цефалотой

159 кг - Суурьгүйгээр

212 кг- Суурийн хамт

Хэмжээс

Цефалогүй

1125 мм(У) x 1489 мм (Өрг) x 2335 мм (Өнд)

Цефалотой

1874 мм (У) x 1489 мм (Өрг) x 2335 мм (Өнд)

Хүсэлт илгээх