card
VatechПрограм хангамж

Ez Ortho

ГАЖИГ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ
ДЭВШИЛТЭТ ШИЙДЭЛ

Гавлын хажуу болон модел шинжилгээний үнэн зөв оношлогоо

  • VTO/STO
  • Зургийн цомог
  • Автомат-дүрслэл

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

EzOrtho гажиг заслын програм нь согогийг үнэн зөв оношлох боломжийг танд олгохоос гадна төгс загварчлалыг санал болгодог. Хиймэл оюун ухааныг /DAVIS/ практикт ашигласнаар цефалометрийн цэгүүд болон зөөлөн эд таних тэмдгийг секундийн дотор автоматаар тодорхойлдог.

Ингэснээр таны цагийг хэмнэхээс гадна, дараах шинэлэг аргуудаас (AMCI / AMCII / Downs / Jarabak / Jefferson / Ricketts / Steiner …) гэх мэт аргуудаас гадна АУ-ны доктор С. Болормаа-н  Монгол хүний стандартыг сонгон хэрэглэх боломжтой.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДАВУУ ТАЛ

Үнэн зөв, хялбар шинжилгээ хийнэ

EzOrtho -оор бүгдийг хий. EzOrtho бол шүдний гажиг заслын зориулалттай бөгөөд хурдан, хялбар хянах боломжтой дижитал шинжилгээ оношилгооны програм юм. EzOrtho ашиглан цаг хугацаагаа хэмнэж, ажлын урсгалын үр ашгийг нэмэгдүүлээрэй.

ЗУРГАА ХЯЛБАРХАН ТОХИРУУЛ

Оношилгооны зургийг өвчтөний зурагтай ижил хэмжээгээр тохируулна.

Та тодорхой харьцуулалт хийж, өвчтөнүүдийн эмгэгтэй хэсгийг амархан олох боломжтой.  Зургийн тохируулагчийг ашиглан та өвчтөний зургуудыг харьцуулан оношлох оношлох болно.

ЗӨВӨЛГӨӨНИЙ ВИДЕО САН

Эмчилгээний үйл явцийг хөдөлгөөнт дүрсээр үзүүлэх нь өвчтөнд эмчилгээний үйл явцыг илүү сайн ойлгоход тусалдаг бөгөөд ингэснээр илүү үр дүнтэй зөвлөгөө өгөх болно. Та 244 төрлийн эмчилгээний бичлэгээс сонгон үзүүлэх боломжтой ба үүнээс 22 нь гажиг заслын эмчилгээний бичлэг юм.

МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН

Шүдний гажиг заслын төлөвлөлт, эмчилгээ нь маш их мэдээлэл шаарддаг. EzOrtho нь өгөгдлөө цэгцлэх, эмчилгээний түүхээ хянах, өвчтөний зөвлөгөө өгөхөд зориулсан зураглалын диаграмм үүсгэх боломжтой.

Үнийн санал авах

 

Хүсэлт илгээх