Амны хөндийн мэс засал хийхэд CBCT аппарат ашиглах нь
2021/10/27 20:00 – 21:00 (08:00PM – 09:00PM)
10-р сарын онлайн сургалтын зочноор мэс заслын эмч, багш А.Мөнхдөлийг урьж оролцууллоо. А.Мөнхдөл эмч залуу эмч хэдий ч төгссөн сургууль, ажилласан туршлага, ур чадвараараа Монголын шилдэг нүүр амны мэс засалчдын нэгд зүй ёсоор тооцогддог.
Энэ удаагийн сургалт маань “Амны хөндийн мэс засалд CBCT аппарат хэрэглэх нь” сэдвийн дор явагдах бөгөөд А.Мөнхдөл эмч маань өөрийн хуримтлуулсан туршлагаасаа та бүхэндээ харамгүй хуваалцсан юм.
Эхний улирлын сургалтаар бид нэг оролцогчийг шалгаруулж Ezray air аппаратаа бэлэглэж байсан бол энэ удаа бид Ватех брендийн бахархал болсон “Уян сенсор-EzSoft”-ыг нэг азтай оролцогчид бэлэглэх юм.
Азтай оролцогчийг шалгаруулах журам: Сургалтдаа бүрэн суусан байвал 1 сугалааны эрх Энэхүү сургалтын зарын доор 3 шүдний эмч найзаа меншн хийх, мөн уг зарыг лайк, шэйр хийвэл 1 сугалааны эрх
Сугалааг 12-р сарын сургалтын дараа 2-р улирлын сургалтад суусан бүх оролцогчдоос шалгаруулах болно.
Утас: 70117475
А.Мөнхдөл эмчийн намтраас дурдвал:
- 09. 1988 – 05. 1998 Нийслэлийн 23-р тусгай дунд сургууль
- 09. 1998 – 06. 2000 Нүүр Ам Судлалын Сургууль, АШУҮИС
- 09. 2000 – 08. 2006 Бакалавр, Нүүр Ам Судлалын Сургууль, Сатъяго Анагаах Ухааны Их Сургууль, Сатъяго хот, Куба
- 09. 2006 – 09. 2007 Эрүү Нүүрний Мэс Заслын эмч, МДИ, АШУҮИС
- 08. 2006 – 08. 2008 “АРОНО” Шүдний эмнэлэг, Эмч
- 09. 2008 – 12. 2011 Багш, Хүүхдийн Нүүр Ам Судлал, Урдчилан Сэргийлэлтийн тэнхим, Хүүхдийн Нүүр Амны Мэс Засал
- 09 – 12. 2009 Зочин багш, богино хугацааны сургалт, Хүүхдийн Нүүр Ам Судлалын тэнхим, Эрүү Нүүрний Мэс Заслын Тэнхим, Сөүлийн Анагаах Ухааны Их Сургууль, Сөүл, БНСУ
- 10.2010 Магистрийн сургалт, Нүүр Амны Согог Гажиг Заслын тэнхим, НАСС, АШУҮИС
- 06.2011 ~ Гишүүн, Монголын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэг
- 09.2011 Багш, Нүүр Амны Мэс Заслын тэнхим, НАСС, АШУҮИС
- 06.2016 АУ-ны Доктор, Эрүү Нүүрний Мэс Заслын тэнхим, Төгсөлтийн дараах сургалт, Ионсей Анагаах Ухааны Их Сургууль, Сөүл, БНСУ
- 10. 2016 ~ Гишүүн, Шүдний Тулгуур Эдийн Холбоо
- 11.2017-09.2021 Дотор өвчний онош зүй хичээлийн сургагч багш. СБЗГ, АШУҮИС
- 10.2017-05.2018 Т2Т Харвардын их сургуулийн хөтөлбөр
- 2017- Ахлах зэргийн эмч
- 12.2018 Тохоку Их сургууль, Surgery First-мэс заслын сургалт. Япон
- 03.2018 ~ 09.2021 Тагсөлтийн дараах сургалт. НАМЗ-ын резидентийн координатор
- 04.2018 ~ 09.2021 Тэнхимийн эрхлэгч, Нүүр Амны Мэс Заслын тэнхим, НАСС, АШУҮИС
- 09.2019 Ахлах зэргийн багш
- 09.2019 ~09.2021 НАСС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.