card
3D Оношилгоо

Green X 18

ДАРААГИЙН НОГООН ИННОВАЦИ


Үнийн санал авах

 

ДӨРВИЙГ НЭГ ДОРООС [PANO | CEPH | CBCT | MODEL]

Green X 18 бол Дэлгэмэл, Гавлын яс, Компьютед томограф, Модель скан гэсэн 4 төрлийн үйлдлийг өөртөө багтаасан хүчирхэг аппарат юм. Ватех компани өөрсдийн хөгжүүлсэн эко технологи дээрээ суурилсан бага дозоор өндөр чанартай зураг авах Green X 8 аппаратаа бүтээжээ. Оношилгооны чанарыг сайжруулснаар эмчилгээг зөв төлөвлөх, өвчтөний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг бий болгодог

ЗУРАГ АВАХ ӨРГӨН СОНГОЛТ

Green  X18 аппаратаар та хүссэн хэсгээ сонгон CT зураг авах боломжтой бөгөөд бага хэмжээгээр зураг авбал зураг авах хугацаа богиносож өвчтөний рентген туяанд өртөх өртөлтийг багасгадаг. Оношилгооны хэрэгцээндээ үндэслэн 18x15, 16x9, 16x11, 12x9, 8x8 / 8x5 болон 5x5 / 4x4 хэмжээнүүдийн дундаас тохирох FOV хэмжээг сонгох боломжтой. Энэ нь нуман хэлбэрийн бүс, синус, зүүн / баруун эрүү – чамархайн үеийг бүрэн хамардаг.

 

FOV

ROI

ROI Тайлбар

18x15

Гажиг засал, Эрүү нүүрийн хагалгаа, 

16x9

16x11

Sinus & TMJ
Sinus ба  TMJ оношилгоонд хамгийн тохиромжтой хэмжээ

12x9

Full Arch
Full arch оношилгоонд хамгийн тохиромжтой хэмжээ

8x5 / 8x8

Arch
FOV-ийн үндсэн хэмжээ ба зүүн эсвэл баруун, төвийн Arch-г сонгох боломжтой.

4x4 / 5x5 Endo эсвэл нэг имплант
3-4 шүдийг хамрах хамгийн тохиромжтой хэмжээ

ART-V /ГАДНЫ БИЕТИЙН НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИ/

Бид СВСТ -ээр оношилгоо хийхдээ металлын сарнилгүй, өндөр чанартай 3D зураг харахыг хүсдэг. ART-V нь таны хүслийг биелүүлсэн хүчирхэг технологи юм.

ЗУРАГ АВАЛТЫН БОГИНО ХУГАЦАА

Green X18 аппаратын эко технологийн бас нэг давуу тал бол маш богино хугацаанд зураг авдаг учир хөдөлгөөний сарнилыг эрс бууруулсан. Энэ бол өндөр чанартай зураг авах гол шалгуур юм. Ватех компани өвчтөний эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын тулд аппаратаа тасралтгүй хөгжүүлсээр байна.

ШИНЭЧЛЭГДСЭН 3-Р ҮЕИЙН ДҮРС БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ
Ватех нь мэдрэгч технологиор (CST) ашиглан зургийн чанарыг эрс сайжруулж, объектын бодит дүрслэлийг дүрслэхийн тулд сэргээн босгох процессыг ердийн хэмжээнээс 10 дахин их давуу байдлаар бүтээв.

 

                           өбыөбыө

                      Энгийн зураг боловсруулах технологи                                                       Green X зураг боловсруулах технологи

Дэвшилтэт дижитал рентген зураг

Green X нь пано, цеф (заавал биш), CBCT болон загвар 3D скан зэргийг багтаасан дэвшилтэт дижитал рентген дүрслэлийн систем юм. Энэ нь зургийн боловсруулалтыг Vatech-ийн шүдний зураглалын салбарт хуримтлуулсан туршлагатай хослуулснаар өндөр чанартай дүрслэлийг бага цацрагаар бүтээх боломж юм. Энэ нь таны оношлогооны нарийвчлалыг сайжруулж, эмчилгээний төлөвлөлт, өвчтөний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх болно.

0.05 MM ВОКСЕЛ ХЭМЖЭЭТЭЙ ХАМГИЙН ӨНДӨР НАРИЙВЧЛАЛ 
( ENDO MODE )

4см х 4см хэмжээтэй  50 микрон вокселийн хэмжээтэй
Эндо горим нь нэн шаардлагатай төвлөрсөн хэсгүүдийн эмчилгээг оновчтой болгоно. Шүдний эмч өндөр нарийвчлалтай  гайхалтай дүрсийг гаргаж чаддаг тул эндодонт эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой.

Тусгай загварын хэв

Шүдний хэвийг бүрэн 3D скан хийх хүчирхэг платформ

 

 

3D ЗУРГИЙН ШИНЭ СТАНДАРТ

Green X 18 нь FOV хэмжээ ихэссэн тул 5X5-ээс 16X9 хүртэлх хэмжээтэй олон төрлийн FOV хэмжээтэй зургийг боловсруулдаг. Green X18 нь оношилгооны илүү өндөр чанарыг  мэргэжлийн хүмүүст зориулан бүтээсэн хүчирхэг аппарат юм.

FOV 5X5

5X5 зураг нь 2D рентген систем ашиглан шалгахад хэцүү С хэлбэрийн хэмжээ, эх суваг, хэвийн бус сувгийн хэлбэр, хэмжээг яг таг шалгаж, эндодонтын оношилгооны нарийвчлалыг нэмэгдүүлэх бөгөөд өвчтөнүүдийн хамгийн бага рентген туяагаар оношлох боломжтой байдаг.

FOV 8X9

8X9 зургууд нь нэг сканераар эрүү, доод эрүүний хэсгүүдийг багтаасан оношилгоо, эмчилгээний цогц төлөвлөлтийг хийх боломжийг олгодог. Энэ нь имплантын нарийн төвөгтэй мэс засал хийхээс гадна зүүн эсвэл баруун TMJ оношилгоонд тустай.

FOV 12X9

12X9 зураг нь амны хөндийн оношилгооны хамгийн оновчтой мэдээллийг 3-р араа шүдний бүс, эрүү, доод эрүүний бүтцийг бүрэн хамарч чаддаг. Энэ нь амны хөндийн мэс заслын ихэнх тохиолдолд болон олон суулгацын мэс засалд тохиромжтой.

FOV 16X9

16х9 хэмжээтэй зураг нь ам, эрүү нүүрний мэс засал зэрэг иж бүрэн оношилгоо хийх боломжийг танд олгоно. Төгс FOV хэмжээ нь ортопатик, суулгац, шүдний гажиг заслын нарийн төвөгтэй мэс засалд тустай.

ДЭЛГЭМЭЛ ЗУРГИЙН ШИНЭ СТАНДАРТ

  • Тод, дүрсний ялгарал сайтай дэлгэмэл зураг нь таны оношилгоог дээшлүүлнэ.
  • Ялангуяа үүдэн шүдний болон шүдний сувгийн талаарх нарийвчилсан мэдээллийг маш тодорхой авах боломжтой.
  • Эдгээр давуу талууд нь дүрслэл оношилгооны салбарт шинэ стандарт болон тогтож байна.

Magic PAN

MAGIC PAN нь өвчтөний буруу байрлалаас үүссэн, гажуудал болон бүдэг дүрсийг арилгах замаар (Нэмэлт) илүү гайхалтай панорама дүрсийг бүтээдэг.

Normal PAN

Төвлөрсөн зураг нь шүдний нумыг бүхэлд нь  өөрчлөх аргаар, зургийн чанарыг нэмэгдүүлдэг. Энэ нь ялангуяа үүдэн шүд болон соёо шүдний бүс, TMJ хэсэг ба сурвалжийн сувгийг илүү тод харагдуулна.

ГАЖИГ ЗАСЛЫН ОНОШИЛГОО
Оношилгооны цар хүрээ, үнэ цэнийг мэдрүүлнэ

Green X 18 аппарат нь гавлын яс, эрүүний үенд оношилгоо хийхэд тусгайлан зориулагдсан сенсортой тул зургийг өндөр нарийвчлалтай гаргадаг. Ингэхдээ  хажуугийн болон хажуугийн бүтэн зураг гэсэн хоёр төрлөөр зураг авах боломжтойгоос гадна оношилгооны  төрлөөс шалтгаалж аль нэгийг нь сонгох боломжтой.

Хажуугийн бүтэн зураг

Хажуугийн зураг

Хажуугийн бүтэн зураг нь хажуугийн зургаас 30% өргөн бөгөөд өвчтөний дагзны хэсгийг харуулдаг тул бүрэн төгс оношилгоо хийх боломжийг олгодог.

 

Функц

CT(Auto+Pano) + Pano + Ceph + Model Scan

Тусгалын цэг

0.5 мм (IEC60336)

CT FOV хэмжээ

16x9 см : Multi [5x5 / 8x9 / 12x9 / 16x9 cм] 18x10 см : Multi [5x5 / 8x9 / 13x10 / 18x10 cм]

Воксел хэмжээ

5x5

0.08 мм / 0.12 мм

8x9

0.12 мм / 0.2 мм

12x9

0.2 мм / 0.3 мм

13x10

0.2 мм / 0.3 мм

16x9

0.2 мм / 0.3 мм

18x10

0.2 мм / 0.3 мм

Зураг авах хугацаа

Pano

14.1 сек/ 7.0 сек

Ceph

3.9 сек / 1.9 сек

CBCT

9.0 сек (12x9 - 18x10) / 4.9 сек (5x5 - 8x9)

Саарал өнгөний хэмжээс

14 бит

Хоолойн хүчдэл

60 - 99 кВп / 4 - 16 мА

Жин

Цефалогүй

134 кг - Суурьгүйгээр

187 кг – Суурийн хамт

Цефалотой

159 кг - Суурьгүйгээр

212 кг- Суурийн хамт

Хэмжээс

Цефалогүй

1125 мм(У) x 1489 мм (Өрг) x 2335 мм (Өнд)

Цефалотой

1874 мм (У) x 1489 мм (Өрг) x 2335 мм (Өнд)

Хүсэлт илгээх